"GG" илтгэх урлаг мэтгэлцээний клуб нь 2008 онд байгуулагдсан. Одоо 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. GG клуб нь ФЭС-ийнхаа оюутан залуусыг хөгжүүлэх тал дээр голлон үйл ажиллагаа явуулдаг. Манай клуб нь одоогоор албан ёсны 8 гишүүнтэй. Илтгэх урлаг, мэтгэлцээний чиглэлээр голлон үйл ажиллагаагаа явуулдаг.

Tuesday, October 12, 2010

Califirn-ийн их сургуулийн оюутануудын мэтгэлцээн цуврал 1,2,3

Парлиаментийи мэтгэлцээний дүрэм

        Ерөнхий тойм
Парламентийн мэтгэлцээн нь Парламентийн танхимын онолын мэтгэлцээнийг дуурайн учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэлийг уралдуулах албан ёсны мэтгэлцээн юм. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентийн Танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ.
                            Шийдэл
Шийдэл гэдэг нь аливаа асуудлыг шийдэх гэсэн үг буюу мэтгэлцээн нь ямар асуудлыг авч хэлэлцэх, ямар шийдэлд хүрэхийг тодорхойлж өгч байгаа болно. Мэтгэлцээний шийдэл нь 2 талтай асуудал байна. Өөрөөр хэлбэл нотолж болон няцааж болохуйц байх юм.Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө өрсөлдөгч нарт мэтгэлцээний шийдлийг танилцуулж, аль талд /засгийн газар юмуу сөрөг хүчин/ мэтгэлцэхийг тодорхойлж өгнө. Мэтгэлцээний үе түс бүрт улс төр, нийгэм, эдийн засаг, гүн ухааны зөрчилдөөнтэй талуудыг агуулсан байна.
Парламентийн мэтгэлцээний дүрэм
Засгийн газрын /нотлогч цаашид засгийн газар гэх/ баг нь Ерөнхий сайд, /ЕС/ засгийн газрын гишүүн /ЗГ/ хоёроос бүрдэнэ. Сөрөг хүчний / няцаагч цаашид Үг хэлэх нь дараалал нь дараах байдалтай байна.
Ерөнхий сайд- 7 минут
Сөрөг хүчнийудирдагч - 8 минут
Засгийн газрын гишүүн - 8 минут
Сөрөг хүчний гишүүн - 8 минут
Сөрөг хүчний удирдагчийн няцаалт - 4 минут
 Ерөнхий сайдын няцаалт илтгэл - 5 минут
Эхний дөрвөн илтгэлийг баримтлалын илтгэл, сүүлийн хоёрыг нь няцаалтын илтгэл гэж нэрлэдэг.
Ерөнхий сайдын баримтлалын илтгэл
ЕС нь өөрийн эхний илтгэлдээ шийдлийн нөхцлүүд болон үндсэн нэр томъёонуудыг тодорхойлох үүрэгтэй. Дээр дурьдсанчилан зарим шийдлийг илүү өргөн хүрээтэй тодорхойлно. Тухайлбал: хэрэв Танхим нь “хүч хэрэглэсэн энхийг тогтооно “  гэсэн шийдлийг танилцуулбал Засгийн газрын баг нь ерөнхий ойлголтоор илэрхийлж чадах улс төр, гүн ухааны зөрчилтэй ямар нэгэн тодорхой жишээн дээр тодорхойлж болно. ЗГ Шийдэлтэй нягт холбоотой байна. Засгийн газар тодорхойлолт нь шийдэлтэй нягт холбоотой байх ба тухайн шийдэл, түүний тодорхойлолт хоёрын хоорондын уялдаа холбоо байх ёстой.
Жишээлбэл: ЗГ нь Хүч хэрэглэх гэдгийг Ядууралтай тэмцэх гэж тодорхойлоод засгийн газар нь ядуучуудад үзүүлэх нийгмийн халамжийг ихэсгэнэ гэж тайлбарлаж болохгүй. Шийдлийн утгыг ингэж алдагдуулахыг хориглох бөгөөд СХ-д өдөх боломж зүй ёсоор нээлттэй байна. Аль нэг салбараар хэт явцуурахгүй байх.Сөрөг хүчинд мэтгэлцэх боломж олгохын тулд ЗГ нь тухайн сэдвийн тодорхойлолтод хязгаар тавих хэрэгтэй. Сөрөг хүчинд бэлтгэх, судлах цаг байхгүй болохоор аль нэг мэргэжлийн салбарын нарийн мэдлэг / их сургуулийн оюутны мэдлэгийн төвшинөөс хэтэрсэн / шаардсан зүйл байж болохгүй. Дээр дурьдсан шийдлийн хувьд сөрөг хүчнийхэн хуучин Югославын байдлын / дэлхий нийтээр мэдэж байгаа улс төрийн гол ач холбогдол / талаар мэтгэлцэх хэмжээнд байхад хангалттай. Хэрэв Зүүн Тиморын бүс дэх Австрали улсын оролцооны / бүсийн талаарх чухал сэдэв хэдий ч Австрали улсаас өөр газар энэ талаар яридаггүй / талаарх шийдлийг тодорхойлохыг шаардах нь шудрага бус. ЗГ-ын аргументууд нь олон нийтэд хүртээл болж чадаагүй баримтууд дээр тулгуурлаж болохгүй. Тодорхойлолтын түвшингийн талаар эргэлзээтэй байвал, ЗГ нь тухайн сэдвийг нэгтгэн тоймчилж, СХ тэмцээнд хангалттай түвшинд маргах боломж олгоно. Энгийн үнэн байх эсвэл давтан тодрхойлсон / тавтологи / байж болохгүй. Энгийн үнэн тодорхойлолт гэдэг нь энгийн хүн эсэргүүцэн маргах боломжгүй тодорхойлолт юм. Тухайлбал: хэрэв Гэм зэмгүй, өнчин хүүхдийг ямар ч шалтгаангүйгээр зодож болохгүй гэж ЗГ тодорхойлох юм бол сөрөг хүчин үүнийг эсэргүүцэн мэтгэлцэх аргагүй юм. Өөрийн тодорхойлолтоор үнэн болох нь батлагддаг тодорхойлолтыг давтан тодорхойлсон гэнэ. Цаг орон зайг тогтоож болохгүй. ЗГ нь мэтгэлцээний шийдлийн цаг хугацаа, орон зайг сонгохгүй баг шүүгч солихгүй. ЕС нь шийдлийг тодорхойлсны дараа бодит шударга аргументуудаар ЗГ-ыг өмгөөлнө. Тэрээр ЗГ-ын шийдэл нь зөв болохыг тайлбарласан хэд хэдэн дүгнэлт хийх чиг баримтлалыг танилцуулна. Зарим нотлох баримт ерөнхийдөө ашигтай байдаг хэдий ч Парламентийн мэтгэлцээнд үүнийг чухалчилан үздэггүй харин "үнэт зүйлсийг"-ийг голчлон анхаардаг. Өөрийн талын баримтыг зөв шударга гэж маргах нь нийцгүй баримт, гүн ухааны текстүүдээс илүү үр өгөөжтэй байдаг.
Сөрөг хүчний удирдагчийн баримтлалын илтгэл
СХ-н мэтгэлцээнд " зөрчилдөөн " үүсгэх үүрэгтэй. СХ нь ЗГ-ын гаргасан дүгнэлтийг няцааж өөрийн аргументыг гаргах хэрэгтэй. Хэрэв ЕС-н тодорхойлолт дээр дурьдсан шаарлагыг хангахгүй байвал, СХУ өөрийн баримтлалын илтгэлдээ дурдаж өгөөгүй бол тэмцээний турш түүнийг хүлээн зөвшөөрөх болно. Өдсөн тохиолдолд сөрөг хүчний удирдагч нь шийдлийн илүү зохистой тодорхойлолтыг гаргах үүрэгтэй. СХ нь үндсэн шийдэлд өгүүлсэн үндсэн зарчмудад эргэн орох юмуу шийдлийг дахин тодорхойлно. Жишээлбэл: хэрэв ЗГ өнчин хүүхдүүдийг шалтгаангүйгээр цээрлүүлнэ гэж тодорхойлсон бол СХ-н Хүүхдийнг алгадахыг хэзээ ч цээрлүүлнэ гэж ахин тодорхойлж болно. СХ-н шинээр дэвшүүлж байгаа тодорхойлолт нь шудрага мэтгэлцэж болохуйц байх ёстой. Хэрэв ЗГ-ын тодорхойлолт учир дутагдалтай, харин сөрөг хүчин илүү боломжийн тодорхойлолт дээр цааш нь үргэлжлүүлнэ. ЗГ-ын тодорхойлолт учир дутагдалтай байснаар СХ-д ялах баталгаа олгож байгаа хэрэг биш. Учир дутагдалтай тодорхойлолт гаргасны төлөө ЗГ-г шийтгэснээр СХ-н ЗГ-ын тодорхойлолтыг амжилттай өдөөх боломж байж болох хэдий ч шинэ шийдлээр мэтгэлцэхэд СХ хожигдож болно. Дээр дурьдсан аль нэг шаарлагыг зөрчөөгүй тохиолдол СХ нь ЗГ-ын тодорхойлт дээр мэтгэлцэнэ. СХУ нь шалтгаангүйгээр өөрийн тодорхойлолтыг ЗГ-ын тододрхойлтоос илүү хэмээн өдөөж болохгүй. Мэтгэлцэгчид тодорхойлтын талаарх маргаанд хэтэрхий гүн орохгүй байх нь чухал. Энэ нь мэтгээлцээнд сөрөг нөлөөтэй боловч аль аль багуудын хувьд тааламжгүй үр дүнтэй төгсөнө. Тодорхойлолтын асуудлыг СХУ-ын илтгэлийн эхний хоёр минутад шийднэ. ЗГ-ын тодорхойлолтыг хүлээн зөвшөөрсөн, эсвэл өдөөж ахин тодорхойлсон зэрэг аль ч тохиолдолд СХУ нь ЕС-д няцаалт өгсөн шийдлийг тавьж, өөрийн талын эерэг аргументуудыг дэвшүүлнэ. Эхэлж СХ-ний бодлогыг өргөн хүрээтэйгээр танилцуулсны дараа аргументуудаараа дамжуулан өөрийн байр суурийг илтгэх маягаар үргэлжлүүлэх нь дээр байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудаараа дамжуулан байгуулалтын олон арга байдаг. Тухайлбал: СХУ нь ЕС-ын дэвшүүлсэн аргументуудад хариулах, эсвэл гол чиг баримтлалаас хэдийг сонгон, сөрөг хүчний үзэл бодлыг хамгаалж танилцуулах.

Засгийн газрын гишүүний баримтлалын илтгэл
 Засгийн газрын гишүүн нь ЗГ-ын баримтлалыг ахин тогтоох, сөрөг хүчний удирдагчийн аргументуудыг няцаах үүрэгтэй. ЗГГ нь ЕС-ын тавьсан санаануудыг ахин төгөлдөржүүлэн, мөн ЗГ-ын байр суурийг илтгэх нэмэлт, бие даасан дүгнэлтүүдээр баяжуулна. ЗГГ нь шийдэлтийг ЕС-аас өөр байр суурьнаас шинжиж, ЗГ-ын баримтлал дээр нэмэлт дүгнэлт гаргах нь нийтлэг байдаг. Тухайлбал: ЕС нь ЗГ-ын баримтлалыг тусгасан гүн ухаанд анхаарлаа төвлөрүүлж байхад, ЗГГ өөр бусад зүйлүүдийг шинжиж байж болно. Эцэст нь ЗГГ, СХУ-ын тавьсан бие даасан аргументуудад няцаалт өгнө. Хэрэв эдгээр зүйлийг ЗГГ дурдаагүй бол, тэдгээр нь ЕС-ын няцаалтад орох ёсгүй.
Сөрөг хүчний гишүүний баримтлал илтгэл
СХГ нь ЗГГ-тэй адил СХГ-ний баримтлалыг ахин тогтоож, ЗГ-ын аргументыг няцаана. СХГ нь ЗГГ-ний шинээр дэвшүүлсэн аргументад хариу өгөх үүрэгтэй. Хэрэв няцаалт өгөхгүй үлдвэл СХУ өөрийн няцаалтдаа тэдгээрт хариу өгөх эрхгүй. СХГ нь СХУ-ын баримтлалыг ахин тогтоож, өргөжүүлж, бие даасан дүгнэлтүүдийг дэвшүүлнэ. Бараг 25 минутын турш бэлдэх боломжтой СХГ нь тэмцээний үеэо гарах бүх маргааныг нэгтгэн дүгнэх ашигтай байрлалд байдаг.
Няцаалт
Няцаалтын гол зорилго бол тэмцээний гол асуудлуудыг тодруулах зорилготой. Няцаалтад шинэ аргумент гаргахыг хориглох бөгөөд харин шинэ жишээг бол үргэлж зөвшөөрнө. Хэрэв баримтлалын илтгэлдээ аль нэг дүгнэлтийг хэлэхгүй бол тэрийг няцаалтад оруулж болохгүй. Харин өмнө танилцуулсан дүгнэлтүүдийг өргөтгөх нь зүйн хэрэг юм. Няцаалтын үеэр илтгэгч нь эсрэг багийн дэвшүүлээд хариу аваагүй зүйлүүдийн талаар түрүүлж дурсахыг хориглоно. /харин ЕС өөрийн хийх няцаалтад СХГ шинээр гаргаж ирсэн аргументуудад хариу өгч болно/ Илтгэгч нь өөрийн няцаалтдаа тэмцээний турш эсрэг талуудын дэвшүүлсэн аргументыг нэг бүрчилэн няцаах ёсгүй. Харин тэмцээнд хэлэлцэж буй аль нэг асуудлын талаар хоёр юмуу гурван асуултыг авч өмнөх дүгнэлтүүд тэдгээр асуудал, асуултыг хэрхэн илтгэж байсныг танилцуулах нь илүү үр дүнтэй байдаг. Мэдээлэлийн үеийг хэрэглэн дундуур нь тасалдаггүй учир няцаалт нь уран гоё байх боломжтой. Няцаалт нь өмнөх илтгэлүүдэд санал болгосон аргументуудыг нэгтгэх боломж олгодог.
Тодруулгын үе
Тодруулгын үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн яриаг түр тасалж асуулт тавих буюу буруу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хэлнэ. Ингэхийн тулд мэтгэлцэгч босч "Тодруулгын үе"-ийг танаас авахыг зөвшөөрнө үү гэж хэлэх хэрэгтэй. Илтгэгч тодруулгын үе авах эсэхийг бүрэн шийднэ. Тодруулгын үеийг хүлээж авахгүй тохиолдолд мэтгэлцэгч / тодруулгын үеийг өгөхийг хүссэн / суудалдаа суух хэрэгтэй. Тодруулгын үеийг авсан тохиолдолд мэтгэлцэгч илтгэгчид хандан асуултаа тавих буюу зөрүүтэй зүйлийг тодруулахыг хүснэ. Мэдээллийн үе нь 15 секундээс хэтрэх ёсгүй бөгөөд үүнийг илтгэгчийн илтгэлийн хугацаанд тооцно. Тодруулгын үеийг 4 илтгэлийн үед тавьж болох бөгөөд Няцаалтын үед тавихыг хориглоно. Илтгэл бүрд 2-оос доошгүй тодруулгын үеийг хүлээж авах нь зүйтэй гэж зарим хүмүүс тайлбарладаг. Үүнээс гадна мэтгэлцэгчид эсрэг талын илтгэлийн үед хэд хэдэн тодруулгын үеийг шаардах нь зүйтэй. Шүүгчид илтгэгчдэд үнэлгээ өгөхдөө тодруулга хийх буюу түүнд хариу өгөх чадварыг нь харна.
Дүрмийн үе
Дүрмийн үе гэдэг нь эсрэг талын илтгэгчийн илтгэлийн үед мэтгэлцэгч мэтгэлцээний дүрмийг зөрчсөн хэмээн эсэргүүцэхийг хэлнэ. Дүрмийн үеийг тавихын тулд мэтгэлцэгч босч "Эрхэм илтгэгч, би дүрмийн үеийг тавихыг хүсч байна" гэж хэлнэ. Энэ үед илтгэгч илтгэлээ зогсоож мэтгэлцэгч эсэргүүцлээ илэрхийлэхийг сонсоно. Эсэргүүцлийг хүлээж авах эсэхийг илтгэгч шийднэ. Эсэргүүцлийг хүлээж авсан тохиолдолд эсэргүүцлийг тависан тавихад зориулсан хугацааг илтгэгчийн илтгэл тавих хугацаанаас хасахыг илтгэгч зөвшөөрнө. Эсэргүүцлийг хүлээж авахгүй тохиодолд илтгэгчийн хугацаанаас хасахгүй. Эсрэг талд эсэргүүцэл гаргаж буй тохиодолд илтгэгч хариулах эрхгүй байна. Илтгэгчийн гаргах шийдвэр эцсийн байх бөгөөд аль ч баг давах заалдах буюу зөрчих эрхгүй.

Дээр дурьдсан Дүрмийн үеийг мэтгэлцээний доорх дүрмийг зөрчсөн тохиолдолд авна.

1. Илтгэлийн цаг хэтэрсэн үед : Илтгэгч бүрт ярианы хугацаа дууссаныг Илтгэгч мэдэх ба илтгэлээ хаахын тулд нэмж 30 секунд ярихыг зөвшөөрнө. Сүүлийн 30 секунд нь өнгөрсөн ч илтгэлийг зогсоогоогүй тохиолдолд эсрэг тал босч дүрмийн үеийн тавьж болно.
2. Тодруулгын үе сунжрах : Мэтгэлцээний явцад тодруулгын үе авагдсан тохиодолд тодруулга хийж буй баг асуултаа хэт сунжруулж харилцан яриа хэлбэрт оруулах буюу 15 секундээс хэтэрсэн тохиодолд тухайн илтгэлийн үед зөвхөн 1 удаа дүрмийн үе тавьж болно.
3. Туризм : Туйлийн үнэнийг кейсдээ оруулж ирсэн. Энэ тохиодолд статистикийн тоо баримт ширхэгчилэн дурьдагдсан үе тооцогдож болно. Энэ нь эсрэг багт тодорхой тоо баримтын эсрэг мэтгэлцэх аргагүй байдалд хүргэнэ. Мөн хуулийн заалтыг зүйлчилэн хэрэглэх. Энэ нь батлагдан гарсан хуулийн эсрэг мэтгэлцэх боломжгүй учир хориглогдоно.
4. Баримтлалын : илтгэлийн эхний нэг болон сүүлийн нэг минутад тодруулгын үе хэрэглэсэн.
 5. Няцаалтын : илтгэлийн үед тодруулга хэрэглэсэн.
 6. СХУ, ЗГГ, СХГ-ний : няцаагаагүй аргументыг / СХГ-ний шинээр гаргаж ирсэн аргументуудаас бусад / няцаалтын эхний үед нөхөж няцаасан тохиодолд
7. Няцаалтын илтгэлийн : үед кейсийг илт өөрчилсөн
8. Няцаалтын илтгэлийн : үед шинэ нотолгоо, нотолгоо болохуйц баримт гаргаж ирсэн
9. Давталоги-давталт : Аргументаараа шийдлээ дахин тодорхойлсон үед
10. ЗГ-ын гаргасан хүрээлэл : -д ямар нэгэн тайлбар хийлгүйгээр тоглоогүй тохиолдолд
Хувийн эрх ашгийн үе
Хувийн эрх ашгийн үеийн үндсэн зорилго нь дүрмийн үетэй адил мэтгэлцээний тоглолтыг бие биеэ хүндэтгэсэн, зөв шударга явуулахад оршино. Хувийн эрх ашгийг доорх тохиолдолд авна.
1, Субьектын зүгээс дайралт хийх- Энэ нь мэтгэлцэгчийг дайрч доромжилсон тохиодолд авагдана.
2, Хэлээгүй зүйлийг хэлсэн болгох- Мэтгэлцэгчийн илтгэл, аргумент кейсийг гуйвуулан өөрчлөх, гүтгэх зэрэгт авагдана.